Танилцуулга

Харилцаа холбооны ууган оператор Монголын Цахилгаан Холбоо компани

Харилцаа холбооны үндэсний брэнд компанийг хөгжүүлж дэлхийн түвшинд хүрсэн үйлчилгээг үзүүлнэ.

Бидний уриа: ХАРИЛЦАА БҮРИЙГ ХОЛБОНО
Эрхэм зорилго:

Орчин үеийн технологийн хөгжилд тулгуурлан өндөр чанартай, бүх нийтийн эрэлт хэрэгцээг хангасан харилцаа холбооны үйлчилгээ үзүүлж, үндэсний анхдагч компаний нэр хүндийг өндөрт өргөн, хөгжил дэвшилийн төлөө хэрэглэгчидтэйгээ хамт урагшлах нь бидний эрхэм зорилго мөн.

Үнэт зүйлс:

- ХЭРЭГЛЭГЧ:
Олон жилийн түншийн харилцаатай, үнэнч найдвартай хэрэглэгчид

- БРЭНД НЭР:
Монголын харилцаа холбооны ууган компани “Mongolia Telecom”

- ХАМТ ОЛОН:
Арвин туршлага бүхий компанидаа сэтгэл, чадвараа зориулсан ахмад, дунд үеийн болон шинэ залуу үеийн үнэнч баг хамт олон

- ХАРИУЦЛАГА:
Монгол орны онцлогт тохирсон чанартай үйлчилгээг хямд үнээр улс орон даяар бүх нийтэд хүргэх нийгмийн үүрэг, хариуцлага

Монголын цахилгаан холбоо ХК нь анх 1921 онд “Шуудан бичиг, цахилгаан мэдээний ерөнхий хороо” нэрээр байгуулагдсан Монгол Улсын ууган компани юм. Монголын цахилгаан холбоо ХК нь Засгийн газрын Өмч хувьчлалын комиссын 1995 оны 28 тоот тогтоол, Дэд Бүтцийн Хөгжлийн сайдын мөн оны 208 дугаар тушаалаар гадаадын хөрөнгө оруулалттай хувьцаат компани болон зохион байгуулагдсан. Нийт хувьцааны 54.67 хувийг Монголын Засгийн газар, 40.0 хувийг Бүгд Найрамдах Солонгос улсын Кореа Телеком компани, 5.33 хувийг Монгол Улсын болон гадаадын иргэд тус тус эзэмшдэг. Монголын цахилгаан холбоо ХК нь эрх бүхий байгууллагаас олгосон лицензийн хүрээнд төв, орон нутагт улс, хот хоорондын цахилгаан холбоо, интернэт, кабелийн телевиз, лавлах үйлчилгээг үзүүлдэг.