Танилцуулга

National кабелийн телевиз

Монголын Цахилгаан Холбоо ХК нь 1997 онд Кабелийн телевизийн тусгай зөвшөөрлийг авч, 20 жил тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгаа ууган олон сувгийн телевизүүдийн нэг юм.

Улаанбаатар хотод 2017 оны байдлаар СХД, БЗД, ХУД, ЧД-н нутаг дэвсгэрт 74 сувгийн нэвтрүүлгийг оптик коксиаль хосолсон системтэйгээр хүргэн ажиллаж байна. Төв студийн байрлал АТС-63 дахин дамжуулах станцын байрлал NGN-ний станцын өрөө, АТС-45 дээр тус тус байрлаж байгаа бөгөөд Хан-Уул дүүрэг, Баянгол дүүргүүдийн хотхон хорооллуудад MSAN станцын тусламжтай үйлчилгээгээ хүргэж байна.

Монголын Цахилгаан Холбоо ХК нь National кабелийн телевизийн үйлчилгээг Монгол улсын хэмжээнд нийт 9 аймгийн 10 студи байгуулан нийт 38-56 сувгийг, Улаанбаатар хотын 4 дүүрэгт 74 сувгийг шилэн кабель, коаксаль кабель хослуулан дуу, дүрсний өндөр чанартайгаар хэрэглэгчдэдээ хүргэж байна.

Орон нутагт Архангай, Өвөрхангай, Баян-Өлгий, Увс, Хөвсгөл, Говьсүмбэр, Дорнод, Багануур, Хэнтий аймгийн төв болон Бор-Өндөр суманд National КаТВ-ийн салбар студиуд ажиллаж байна.