Үйлчилгээ ашиглах заавар

Интернэт ярианы MiP70 үйлчилгээ

Хэрхэн ашиглах вэ?

1. HT-701 iPBox төхөөрөмж ашиглан холбогдох

iPBox төхөөрөмж нь интернэт сүлжээний мэдээлэлийг энгийн утас болон факсын аппарат-д зориулан тохиргоо хийж хувиргагч юм.

Уг хувиргагч төхөөрөмжид Mip70 үйлчилгээний дугаар тохируулж утасны аппарат холбож, интернэт сүлжээнд холбогдсоноор хүссэн газараасаа дуудлага хийх, факс явуулах боломжтой болно. /Тохиргоо хийх зааврыг гарын авлага-с харна уу/

Шаардлагатай зүйлс
  • iPBox төхөөрөмж
  • Утас болон факсын аппарат
  • Интернэт сүлжээ
2. iP Phone ашиглан холбогдох

iPPhone суурин утас нь энгийн утастай адил боловч RJ45 сүлжээний кабелиар интернэтэд холбогдон ажилладаг төхөөрөмж юм.

MiP70 үйлчилгээний дугаар болон нууц үгийн тохиргоог хийж интернэт холбогдсоноор үйлчилгээг ашиглах боломжтой болно.

Шаардлагатай зүйлс
  • IP Phone аппрат
  • Комюьютер
  • LAN болон WAN портын утаснууд
  • Аппратны тогны утас
3. Гар утас болон таблет ашиглан холбогдох

Хэрэглэгчийн гар утас, таблет нь 3G / WiFi–аар интернэтэд холбогдсон байх шаардлагатай. iOS үйлдлийн системийн төхөөрөмжтэй хэрэглэгч Appstore цэснээс MiP70 аппликейшн татаж суулгана.





Android үйлдлийн системийн төхөөрөмжтэй хэрэглэгч PlayStore цэснээс MiP70 аппликейшн татаж суулгана.





4. Компьютер ашиглан холбогдох /суурин болон зөөврийн/

Хэрэглэгчийн Компьютер интернэт сүлжээнд холбогдсон, дууны драйвер танигдсан байх хэрэгтэй. Ашиглахдаа mtconline.mn сайтаас Xlite програмыг татаж суулган, тохиргоо хийснээр ярих боломжтой болно.