Хувьцаа эзэмшигчдийн бүтэц

Хувьцаа эзэмшигчид

МОНГОЛЫН ЦАХИЛГААН ХОЛБОО ХК-ИЙН
ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН БҮРТГЭЛД ӨӨРЧЛӨЛТ ОРЛОО

Монгол Улсын Засгийн Газар болон БНСУ-ын “Кореа Телеком” ХК-ийн хооронд байгуулагдсан гэрээний дагуу  Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй “Монголын Цахилгаан Холбоо” ХК-ийн нийт хувьцааны 40 хувийг Монгол Улсын Засгийн газарт худалдах багцын арилжаа 2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр явагдсанаар тус компанийн нийт хувьцааны 94.67 хувийг Монгол Улсын Засгийн газрын эзэмшхээр боллоо.

НӨЛӨӨ БҮХИЙ ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧИД

Нэр Эзэмшиж буй хувьцааны тоо Эзэмшиж буй хувьцааны хувь
1 Монгол Улсын Засгийн Газар 24,491,715 94.67 %

Компанийн нийт хувьцааны тоо 25,870,276 ширхэг бөгөөд МУЗГ-ын эзэмшлээс үлдсэн 5.33 % буюу 1,378,561 ширхэг хувьцааг Монгол Улсын болон гадаадын иргэд тус тус эзэмшиж байна.